”AirAsia”-ын зорчигчдын цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

Нислэгийн дундаас алга болсон "AirAsia" онгоцных байж болох эд ангиудыг илрүүлсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл эдгээр биетүүдийг шалгах үеэр  “AirAsia” компанийн сураггүй болсон онгоцны зорчигчдынх байж болох цогцос олджээ. Цогцсууд Калимантан арлын ойролцоо Яваны тэнгисээс олдсон бөгөөд завин дээр гаргах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цогцсууд бүгд аврах хантаазгүй байсан аж.

Өнөөдөр олдсон эд зүйлс QZ 8501 нислэг холбоо тасарсан тэр районоос холгүй, ердөө 10-хан км-ийн зайнд эдгээр эд зүйлс хөвж байсан. Энэхүү газар нь Калимантан арлын өмнөд эрэг орчим бөгөөд  Пангкалан-Бун хотоос 200 км-ийн зайтай байгаа юм.

Сураггүй болсон агаарын хөлгийг эрж хайхад 30 орчим усан онгоц, 15 нисэх онгоц оролцож байна

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top