Индонезийн сураггүй алга болсон “Airbus A320” онгоц олдоогүй хэвээр байна. Гэсэн ч Калимантан арлын ойролцоо Яваны тэнгисээс одоогоор 40 гаруй цогцос олдоод байгаа. Энэ нь “Airbus A320” онгоцны зорчигчдын ар гэрийнхний хувьд байж болох хамгийн муу мэдээ байсан тухай BBC мэдээллээ. Далайгаас олдсон цогцсыг телевизээр үзүүлэхэд хүмүүс уйлан орлилдож байсан бөгөөд зорчигчдын ар гэрийнхнээс 11 хүн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
"Би онгоц осолдсон гэдгийг мэдэж байсан. Гэхдээ миний дүү болон түүний гэр бүлийнхэн нас барсан гэхэд итгэж чадахгүй байна" гэж хамаатныхаа долоон хүнийг алдсан Ифан Жоко ярьжээ. Тэд Шинэ жилийн баяраа тэмдэглэхээр Сингапур руу нисч байжээ. Энэ мэт гунигт түүх ярьсан хүмүүс ар гэрийнхнийхээ араас гашуудаж байна.
Цогцсууд олдсон ч онгоц олдоогүй байгаа тул эрлийн ажил үргэлжилсээр байгаа юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )