Венесуэлийн эдийн засаг гүн хямарсанд Обамаг буруутгав

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 31

Венесуэлийн эдийн засаг хямралд орсон тухай “BBC” мэдээллээ. Тус улсын эдийн засаг гурван улирал дараалан хурдацтай унасаар байгаа аж. Төв банкны мэдээлснээр энэ жилийн гуравдугаар улиралд л гэхэд Венесуэлийн эдийн засаг нь 2.3 хувиар буурсан байна.

Ерөнхийлөгч Николас Мадуро улс орных нь эдийн засгийн унасан нь улс төрийн тогтворгүй байдал болон олон улсын зах зээлд газрын тосны үнэ унасантай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Мөн тэрээр АНУ-ыг Оросын эсрэг дайн зарлахын тулд газрын тосны үнийг санаатайгаар унагаасан хэмээн буруутгажээ.

Төв банкны мэдээлснээр инфляци 12 сарын дотор 63.6 хувьд хүрсэн нь дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай өссөн инфляцид тооцогдож байна.

Венесуэль улс нь дэлхийн газрын тосны томоохон нөөцтэй орнуудын нэг бөгөөд газрын тосны экспортоос улсын төсөв нь шууд шалтгаалдаг аж.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top