Перугийн нийслэл Лима хотод олон мянган хүн хөдөлмөрийн хуулийг эсэргүүцэн жагсаал хийжээ. 5000 гаруй хүн “Залуучуудад ажил олгох хууль”-ийг эсэргүүцсэн шалтгаанаа залуу хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хууль хэмээн үзсэн гэжээ.
Шинээр батлагдсан энэхүү хуульд ажил олгогч алжын байраа танахадаа 18-24 насны залуусаас сонгохыг тусгасан аж. Эдгээрээс гадна бонус, урамшуулал, нийгмийн даатгал, амь насны даатгалыг шинэ хуулинд бууруулсан бөгөөд 30 хоногийн амралт авах эрхийг 15 болгож хассан байна.
Олон мянган оюутан залуусын холбоод болон үйлдвэрчний эвлэлийн эсэргүүцлийг үл тоон Перугийн Засгийн газар шинэ хууль нь залуусын ажилгүйдлийг бууруулж, туршлага багатай ядуу хүмүүст туслах болно хэмээн зүтгэсээр байна.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )