Хятадад gmail-рүү хандах эрхийг хаажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 31

“Google” компанийн и-мэйл үйлчилгээ болох “Gmail” рүү Хятадаас хандах эрхийг хаасан тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн “Google”-ийн вэб хуудсаар дамжуулан “Gmail”-ийг ашиглах боломж хэсэг хугацаанд тасалдаад байгаа гэнэ.

Харин компанийн удирдлагуудын зүгээс техник, хангамжтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд хандах эрх хаагдсан шалтгааныг шалгаж байна гэж мэдэгджээ. Хятадын Засгийн газар одоогоор ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй хэмээн мэдэгдэж байгаа ч албан ёсоор батлагдаагүй байгаа юм. Интернэтийн хяналт шалгалт, цензуртай холбоотойгоор Хятадын эрх баригчид 2010 онд тус компанийн үйл ажиллагааг Хятадад хааж байсан билээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top