Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн 21 цагт эхэлнэ. Цэнгүүний ерөнхий найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд цэнгүүнд “Шар айраг”, “Sweetymotion”, “Ньюанс”, 3 охин, “Улаан сарнай”, Чинбат, Наран, Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Цэнгүүний үеэр талбайн өмнө хэсэгт халуун зууш, ундаагаар үйлчилнэ. Он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийнэ. Нийтийн тээврийн 30 автобус 3 цэгээс иргэдэд үйлчлэх бөгөөд Спортын ордон, Хангарди, Драмын театр, ГХЯ-ны зогсоолыг иргэдэд зориулж чөлөөж байгаа юм. Цэнгүүний үеэр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд худалдаа үйлчилгээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )