Алдарт “Форбс” сэтгүүлээс энэ оны хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчнээр 24 настай жүжигчин бүсгүй Женнифер Лоуренсийг нэрлэжээ. Цаг үргэлжид хийсэн бүтээснээрээ бусдыг гайхшруулж алмайруулж байдаг тэрээр аль хэдийн алдарт Оскарын шагналт жүжигчин болоод зогсохгүй энэ 11-р сард нээлтээ хийсэн "Өлсгөлөн тоглоом" киноны ээлжит цуврал болох "Ятгач Шаазгай" киноны "Hanging Tree" дууг дуулсан нь “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлж дэлхий дахинд дуулиан дэгдээсэн юм.
Харин энэ удаад тэрээр “Ятгач Шаазгай” киноноос авахуулаад “Икс хүмүүс: Ирээдүйд өнгөрүүлсэн өдрүүд” кинонуудаас олсон нийт 1.4 тэрбум ам.долларын ашиг орлогоороо Холливуудын буюу дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчнээр нэрлэгдсэн байна. Түүнчлэн Женнифер дэлхийн хамгийн өндөр үнэтэй жүжигчнээр тодроод зогсохгүй энэ жагсаалтын эхний арван байранд жагссан жүжигчдийн хамгийн залуухан нь болжээ.
Тус жагсаалтын хоёрдугаар байранд Галактикийн хамгаалагчид киноны жүжигчин Крис Пратт 1.2 тэрбум ам.долларын ашиг орлоготойгоор бичигдсэн бол гуравдугаар байранд Скарлетт Иохансон 1.2 тэрбум ам.долларын орлоготойгоор, дөрөвдүгээр байранд Марк Уолберг 1 тэрбум ам.долларын орлоготойгоор, тавдугаар байранд Крис Эванс 801 сая ам.долларын орлоготойгоор тус тус бичигджээ. Харин зургадугаарт жүжигчин Эмма Стоун 764 сая ам.долларын орлоготойгоор, долдугаарт Анжелина Жоли 758 сая ам.долларын орлоготойгоор, наймдугаарт Жеймс МакЭвой 747 сая ам.долларын орлоготойгоор, есдүгээрт Майкл Фассбендер 746 сая ам.долларын орлоготойгоор тус тус бичигдсэн бол аравдугаарт Майкл Фассбендер адил 746 ая ам.долларын ашиг орлоготойгоор Хью Жекман нар бичигдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )