Индонезийн “Airbus A320-200” онгоцны хар хайрцаг олдоогүй хэвээр байна. Гэсэн ч Индонезийн албаныхан ослын шалтгааныг цаг агаартай холбон тайлбарлалаа. Онгоцны сүйрэлд нөлөөлсөн хамгийн тос хүчин зүйл нь цаг агаар муудсан явдал гэж Индонезийн цаг агаарын агентлаг мэдэгджээ “Бидэнд байгаа мэдээллээр онгоцноос хамгийн сүүлд мэдээлэл өгсөн байрлалд тухайн үед шуурга болж, цаг агаар тун муу байсан. Хэт хүйтэн байсан учир онгоцны хөдөлгүүр зогсож, бусад техникүүд ч хөлдсөн байна” гэжээ. Онгоц энэ үед 32 мянган футын өндөрт нисч байсан бөгөөд нисгэгч шуурганаас зугтахын тулд 38 мянган футын өндөрт гарсан бололтой.
162 хүн зорчиж явсан уг онгоц осолдсон Ява тэнгисээс цогцсуудыг гаргах ажил үргэлжилж байна. Олдсон 30зорчигчийн цогцосноос дөрвийг нь ар гэрийнхэн нь танижээ.
Эрлийн ажлыг удирдаж байгаа Bambang Soelistyo-гийн хэлснээр дуу авианы локаторт шатахуун асгарсан ул мөрөөс гадна дөрвөн том обьект байгааг илрүүлжээ. Хамгийн том нь 18 метр урт, 5,4 метр өргөн бөгөөд энэ нь онгоцны нэг хэсэг гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа аж. АНУ-ын усан цэргүүд обьект байгаа хэсэгт шумбахаар бэлдэж байгаа бол Оросын хайгуулын баг 22 усанд шумбагчтайгаар хар хайрцгыг олох эрэлд гараад байна.
Т.Гэрэл