Каирын Зүүн өмнөд хэсэг дэх Абу-Сирээс 4500 жилийн тэртээх эртний Египетийн эзэнт гүрнийг захирч байсан Ниферефри фараоны хатны бунхны туурь олджээ. Египетийн Эртний өв соёлын яамны сайд Мамдух Эл-Дамати бунхны ханан дээрээс олдсон бичгээс үзвэл Кентакавесс III хатны бунхан болох нь тодорхой байна хэмээсэн юм.
Мөн энэхүү олдворыг нээж олсон Чехийн Египет судлалын институтийн тэргүүн Мирослав Барта ч хатны бунхны байршлаас үзвэл Фараоны эхнэрийн бунхан байх магадлалтай гэж үзсэн байна. Малтлага хийсэн газраас архелогичид 30 орчим шохойн чулуу болон зэсэн хундага, сав олжээ.
Дээрх бунхан олдсон Абу-Сир нь эртний Египетийн нийслэл Мемпис хотын суурь ажээ.
Б.Энхзаяа
Сэтгэгдэл ( 0 )