БНХАУ-ын хараат орших Хонконг ирэх 2017 онд анх удаа ардчилсан сонгууль явуулах эрхийг Бээжингээс авч чадсан билээ. Тэд удаа дараа жагсаал зохион байгуулж дотоод эрх чөлөөгөө тусгаар болгохын төлөө тэмцсээр байгаа ч эх газрын Хятад Хонконгийг тусгаар тогтнохыг зөвшөөрөхгүй гэдгээ олон жил мэдэгдэж байгаа. Харин тэднийг гурван жилийн дараа дотоодоосоо удирдагч сонгох эрхийг нь өгсөн. Их Британийн колончлолд олон жил үсрэнгүй хөгжиж чадсан Хонконг 1997 оноос хойш Хятадын нэг хэсэг болсон.
Хэдийгээр Хонконгийн ард түмэн удирдагчаа сонгох хэдий ч сонгогдсон эрхэм БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүдийн зөвшөөрөл дор төрийн ажлаа эхлүүлэх аж. Гэсэн ч Хонконгд өнөөг хүртэл тайван жагсаал өрнөж “Өөрийн хүнээр төр бариул”, “Хонконгууд төрийн эрхэнд гарах ёстой” гэх мэт лоозон барьцгааж байна. Өнгөрсөн оны сүүлээр болон энэ оны эхээр Хонконгод тусгаар тогтнох эрмэлзэл хүчтэй тарж, иргэд нийгмийн сүлжээ ашиглан Бээжингийн төрийн эрхээс өрх тусгаарлах ёстой гэх суртал эрчимтэй явах болсон. Үүнийг Бээжин соргогоор харж Хонконгийн тэмцлийг хурцатгахгүйн тулд жагсаал зохион байгуулсан цөөн хэдэн идэвхтнийг барьж хорьсон бөгөөд улмаар 2017 онд Хонконгод дотоодын ардчилсан сонгууль болно хэмээн амлалт өгөөд байна.
Хятадууд зөвхөн гал унтраах зорилгоор Хонконгийн ард түмнийг ийн тайвшруулж чадсан боловч тэдний харъяанд байдаг зарим хараат орнуудад ардчилал хүсэмжилсэн салхи үе үе сэвэлзэх болоод байгаа. Хятад орон энэхүү эрмэлзлүүдийн зарим хэсэгт хүч хэрэглэн, өөр нэгэн хэсэгт хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд хяналт тавих замаар дарж авсаар байгаа. Хонконгийн тэмцэл өнгөрсөн оны сүүлээр цус асгаруулах өнгө аяс ажиглагдмагц эх газрын Хятад маш шуурхай арга хэмжээ авч, Коммунист намын гишүүд хэд хэдэн тогтоолыг баталж амжсаны нэг нь “Хонконгийн сонгууль 2017” билээ.
Шар цамц, шар даавуу, цаасан дээр уриа лоозон бичсэн Хонконгийн тэмцэгчид өнөөгийн удирдагч Лэ Юн Сюг даруй буухыг шаардсан ч 2017 он хүртэл Бээжингээс томилогдсон тэрбээр төрийн эрхэнд хэвээр үлдэхээр болж байна. Гэхдээ тэрбээр Хонконг дахь нийгмийн сүлжээнд хяналт тавихгүй бол эргээд томоохон сөрөг нөлөө үзүүлэхээс болгоомжилж байгаагаа Бээжинд анхааруулсан аж.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
Hogiin china