Дэлхийн хамгийн залуу тэрбумтны жагсаалтыг тэргүүлдэг Марк Зукерберг өөрийн зохион бүтээсэн “Фэйсбүүк”-ийн хэрэглэгчдийг ном уншихыг уриаллаа. Тэрбээр мөн энэ оныг номын жил болгон зарлаж, “Ном уншигчдын клуб” байгуулахаа мэдэгсдэн юм. Одоогоор энэхүү клубт элсэх хүсэлтэй залуусын тоо 140 мянга хол давжээ.
Марк Зукерберг энэ оныг ном уншигчдын жил болгон зарласан дашрамд клубт нэгдсэн залуусаа долоо хоног бүр нэг ном уншихыг уриалсан байна.
Мөн Зукерберг ямар ном уншихаар сонирхож буйгаа олон нийтэд танилцуулжээ. Түүний жагсаалтад амьдралын хэв маяг, технологи, түүхийн номнууд түлхүү багтсан байна. Мөн тэрбээр энэхүү 2015 онд өөрийгөө өөрчлөхөөр зорьсноо мэдэгдсэн байна.
“Миний олж мэдсэнээр ном унших бүрт хүний оюун санаа, ухаан бодол нэмэгддэг юм билээ. Ном чамайг хөгжихөд туслах болно. Ном бол өнөөгийн хэвлэл мэдээллээс ч гүн гүнзгий мэдлэг өгнө. Би та бүхнийг нийгмийн сүлжээ, тасралтгүй хөврөх мэдээ мэдээллийн ертөнцөөс түр хөндийрч, хааяа ном уншихыг уриалж байна” хэмээн Зукерберг өөрийн “Фэйсбүүк”-тээ бичжээ.
Түүний хувьд “The End of Power” хэмээх Мойсем Наймын номыг сонгон авч уншиж эхэлснээ зарласан байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮