“Sony Pictures”-ийн бүтээл “The Interview” нээлтээ хийсэн цагаас хойш барууны “box office”-уудыг тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн сарын 24-нд албан ёсоор цацагдаж эхэлсэн тус бүтээл кино театруудад эхний дөрвөн хоногийн дотор 15 сая ам.долларын ашиг халаасласан бол медиа контент, цахим зах зээлд аль хэдийн 31 саяыг олоод байна.
Хойд Солонгосын өнөөгийн удирдагч Ким Чен Уныг егөөдөн, Пхеньяны амьдралыг томруунаар харуулсан энэхүү бүтээл инээдмийн төрлийн кино юм. Кино бүтээгчид “The Interview” цаашид үүнээс ч их ашиг олно гэдгийг бардам хэлжээ.
Энэхүү киног нээлтээ хийх мөчид “Sony Pictures”-ийн дотоод сүлжээ рүү хакерууд довтолж, нэлээд файл гэмтээсэн юм. Энэ тухай “Sony” тэр даруй гомдол гаргасан бөгөөд Холливудын цуутай уран бүтээлчдийн хувийн санд халдсанд компани асар гомдолтой байв. Гэхдээ “FBI” Холбооны мөрдөх товчоо ийм явдал дахин гарахгүй гэж “Sony Pictures”-ийн удирдлагуудад мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, “Interview” бүтээл кино ертөнцөд шинэ дээд амжилтууд тогтоосон хэвээр байна. “Interview” 558 кино театрт зэрэг нээлтээ хийж, долоо хоногийн дотор 5 сая ам.долларын цэвэр ашиг олж, үзэгч дүүрэн байгаа юм. Мөн “Interview” “iTunes”-д давтагдсан тоогоор 4.3 сая удаагийн хандалт авчээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )