Зөвхөн цэрэг армийн зорилгоор зэвсэглэлээ хөгжүүлэхийн сацуу Хойд Солонгосчууд цахим ертөнцөд зургаан мянган хакер бэлтгэсэн байдаг гэж “Ройтерс” мэдээллээ. Энэ тухай өнгөрсөн 2013 онд Өмнөд Солонгос мэдээлж байсан гэнэ.
Пхеньян эдгээр хакеруудыг олон улсын цахим довтолгооноос сэргийлэх, халдлага явуулах, гадны сүлжээнд нэвтрэх болон өөр бусад зорилгоор ашигладаг гэж АНУ-ын Аюулаас хамгаалах байгууллага мэдэгсэн байна. Мөн эдгээр хакерууд саяхан “Sony Pictures” компанид халдсан гэдгийг Өмнөдийн тал мэдээлжээ.
Хойд Солонгос сүүлийн жилүүдэд кибер дайнд ихээр бэлдэх болжээ. Үүний хүрээнд цахим тагнуулуудыг улс орондоо бэлтгэх болсон байна.
“Хойд Солонгост одоогоор зургаан мянган гишүүнтэй хакерын томоохон бүлэглэл оршин тогтнож байна. Тэдний гол зорилго бол тагнуул хийх, дайсагнагч орнууд руу сэтгэл зүйн дайралт явуулах, зэвсгийн наймаачидтай холбоо тогтоох юм” хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалын яам мэдээлжээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮