“Аль Жазера”-гийн сэтгүүлчдийг шүүж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Египетийн дээд шүүх “Аль Жазера” агентлагийн сэтгүүлчдийн хэргийг Кайр хотод шүүн хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард “Аль Жазера” агентлагийн гурван ажилтныг Египетийн цагдаа нар баривчилсан бөгөөд тэд Лалын ахан дүүсийн холбооны тухай худал мэдээлэл цацсан хэмээн сэжиглэгджээ.

Магадгүй дээд шүүх тэдэнд цаазаар авах ял өгөхгүй гэх газаргүй аж. “Аль Жазера”-ийн ажилтнууд дунд Австралийн Петер Грист, Египет-канадын иргэншилтэй Мухамед Фахми, Египетийн Бахер Мухамед нарын сэтгүүлч, ажилчид байгаа гэнэ. Шүүгдэгчид Египетийн хуулийнхныг өөрсдийг нь цагаатгана гэдэгт найдаж байгаагаа гэрийнхэндээ илгээсэн захидалдаа дурьдсан байна.

 Тэд Египетийн ерөнхийлөгч Мухамед Мурсиг өнгөрсөн 2013 онд Лалын ахан дүүсийн дэмжлэгээр цэргийн дэглэм тогтоохоор ажиллаж байгаа гэх ташаа мэдээллийг олон нийтэд цацсан аж. Энэ үеэр тэд Египетэд байсан бөгөөд цагдаа нар тэр дор нь баривчилжээ.

 Т.Батсугар 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top