Хойд Солонгосын цэрэг хятад иргэдийг хороожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Хэвлэлүүд болон экспертүүдийн мэдээлж байгаагаар Бээжин, Пхеньяны хооронд таагүй уур амьсгал үүсч эхлэв. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын хилийн тосгонд Хойд Солонгосын цэрэг нэвтрэн орж дөрвөн хүний амийг хөнөөсөн байна. Хэвлэлүүдэд бичсэнээр уг цэргийн алба хаагч Түмэн голын орчим явахдаа хилийн харуулуудад баригджээ.

Хятадын гадаад хэргийн сайд энэ тухай мэдээллийг гадагш нь тараахгүй гэдгээ мэдэгдсэн ч Хойд Солонгост албан ёсоор гомдол гаргахаа илэрхийлсэн байна.

Энэхүү мэдээллийн тухай БНХАУ-ын Синьхуа, Өмнөд Солонгосын Ёонхап агентлагууд хамгийн түрүүнд мэдээлжээ. Болсон явдлын тухай Бээжингээс Пхеньян албан ёсоор уучлалт гуйхгүй бол хоёр орны хоорондын дипломат харилцаа хөндийрч болзошгүй. Одоогоор бүс нутгийн хэмжээнд Хойд Солонгос нь Хятадын хамгийн ойрын хөрш, эдийн засаг нийгмийн туслалцаа үзүүлэгч гол донор орон болоод байна.

 Т.Батсугар 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top