Франц: Алан хядагчдын дүрс камерт үлджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Сэтгүүлчдийг амь насыг хөнөөсөн этгээдүүдийн нэрсийг Францын  цагдаагийн газар зарлалаа. Тэд урьд нь хэрэгт бүртгэлтэй байжээ. Хамид Моурад, Сайд Коучи болон Черив Коучи гэсэн нэрсийг Франц даяар зарлаж тэдний тухай мэдээллийг өндрөөр үнэлнэ гэж Парисын хуулийнхан зарласан байна. Хэвлэлд бичсэнээр халдлага үйлдэгсдийн нэг Хамид Моурад нь 2008 он шүүхийн шийдвэрээр ял сонсч гурван жил торны цаана суусан нэгэн юм. Мөн түүнийг Ирак дахь зэвсэгт Жихадист бүлэглэлийн гишүүн болохыг олж илрүүлжээ. Хэрэг Парисын хойд хязгаар Рэймс хотоос холгүй болсон байна. Тэд цагдаагийн хэлтсийн орчимд байрлах Чарли Хэбдо сэтгүүлийн байр руу гэнэт халдаж гал нээж эхэлжээ. 

Халдлага болох үед сэтгүүлийн ажилчид долоо хоногийн хурлаа хийж байсан нь олон хүн амиа алдах шалтгаан болжээ.

Парист 1961 оноос хойш ийм зэвсэгт халдлага болж байгаагүй гэнэ.


 

Францын нийслэл Парис хотод зэвсэглэсэн этгээдүүд 12 хүний аминд хүрч, цагдаа нартай буудалцсан хэрэг гарлаа. Шалтгаан нь Чарли Хэбдогийн сэтгүүлч Стефан Чарбонирт хэмээх сэтгүүлчтэй холбоотой бөгөөд түүнийг тойрсон элдэв хэргийн улмаас үүссэн гэж холбогдох эх сурвалжууд мэдээлж байна.  Стефан Чарбонир цаазын ял сонссон нэгэн бөгөөд хуулийнхний хяналтад байдаг аж.

Хэрэг Парисын хойд хэсэгт болсон юм. Халдлага үйлдэгчид сэтгүүлийн найман сэтгүүлч хоёр цагдаагийн алба хаагчийг буудан хороосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдүүд дөрвүүлээ бөгөөд тэдний хоёр нь ах дүүс аж.

 Одоогоор хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаа нар эрэн хайсаар буй. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болсон хэрэгт эмгэнэж байгаагаа илэрхийлээд халдлага үйлдэгсдийг даруй баривчлахыг уриалсан байна.

 Тэрбээр “Бидний шилдэг зэвсэг бол эв нэгдэл. Болсон явдалд харамсч, алуурчдыг яаралтай хайж олохыг хүсч байна” хэмээн телевизэд ярилцлага өгчээ. Халдлагатай холбогдуулан Франц орон даяар онц байдал зарласан байна.

 

Т.Батсугар

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
frants(194.230.159.188) 2015 оны 01 сарын 09

Aluurchid ni ah duu 2 buguud duu ni umnu ni 3 jiliin yal edelj baisan. Zuv medeelel ug

0  |  0
frants(194.230.159.188) 2015 оны 01 сарын 09

Hoshin zuragaar damjuulj unenniig bichdeg setguulchidiig arab aluurchid uursiig ni talaar bichlee gej alsan shuu dee

0  |  0
frants(194.230.159.188) 2015 оны 01 сарын 09

Unen medeelel taviachee. Setguulch ni tsaaziin yaltai bsan gej vugaa soliorood bgaan ugui sh dee.

0  |  0
uhernuud(103.229.121.240) 2015 оны 01 сарын 08

Ta nar shig teneguud yu oilgohovdee huduunii maluud

0  |  0
Zochin(84.1.197.205) 2015 оны 01 сарын 08

Durs kamert uldsen gej garchig bicheed tuunxee tyxai 1ug ch algaa setguulchee.uuruu 1 ynshdaa

0  |  0
nftnf(218.100.84.139) 2015 оны 01 сарын 08

би юу ч ойлгосонгүй

0  |  0
Top