Хэдэн сая шри ланкачууд ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна. Тэд өнөөгийн ерөнхийлөгч Махинда Ражапакса болон нэр дэвшигч Майтрипала Сирисена нарын аль нэгийг Шри Ланкын төрийн тэргүүнд сонгох чухал үүргийг хүлээжээ.
Одоогийн ерөнхийлөгч Махинда Ражапакса нь тэртээ 2005 онд сонгогдож байсан бөгөөд дахин төрийн тэргүүний суудалд өрсөлдөхөө мэдэгдээд байсан юм. Шинжээчид түүнийг дахин сонгогдоход асуудалгүй гэж байгаа ч Махиндагийн өрсөлдөгч Сирисена мөн шаггүй өрсөлдөгч аж.
Ерөнхийлөгч Махинда Ражапакса өнгөрсөн хугацаанд энэ албанд ажиллахдаа удаан хугацаанд үргэлжилсэн иргэний дайныг 2009 онд зогсоож, улсынхаа эдийн засаг хүн амын өсөлтийг дэмжсэн нэгэн гэнэ. Тиймдээ ч Махиндад Шри Ланкын ард түмэн элэгтэй байдаг гэв.
Харин түүний өрсөлдөгч Сирисена урьд нь Шри Ланкын ерөнхий сайд байсан бөгөөд ажилгүйдлийг бууруулж, хот төлөвлөлт, иргэдийн амьжиргааны түвшинг тодорхой хэмжээнд өсгөсөн нэгэн гэнэ. Шинжээчдийн үзсэнээр урьдчилсан санал асуулгаар Сирисена доод тал нь ард түмний 30 хувийг авах нь тодорхой аж. Тэгэхээр энэхүү сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болно гэж хэвлэлүүд онцолжээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )