Нүүрс олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг Энэтхэгийн уул уурхайн салбарт асуудал гарч ирлээ. Учир нь Энэтхэгийн уурхайчид цалингаа нэмэхийг эрх баригчдаас шаардаж, ажил хаялт зарлаад байна.
Уурхайчид таван өдөр дараалан ажил хаяснаар Энэтхэгийн эдийн засагт хүндхэн байдал нүүрлэх дохио өгч байгаа тул эрх баригчид яаралтай хувийн компаниудтай тохиролцож тэдгээр ажилчдын цалин хангамжийг нэмэх асуудлаар хөдөлж эхэллээ. Гэхдээ уурхайчидтай хийсэн хоёр ч удаагийн хэлэлцээр амжилтгүй болсон тухай хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Энэтхэгт уурхайчид ажил хаяснаас үүдэж өдөрт 1.5 сая тонн нүүрс экспортлох ажил зогсоод буй аж. Энэ нь тус улсын нүүрсний нэг өдрийн экспортын 75 хувийг бүрдүүлдэг гэнэ.
Одоогоор Энэтхэг даяар 3.7 сая уурхайчин цалингаа голсноос цаашид ажиллахгүй гэж мэдэгдээд байгаа. Хэрэв цаашид байдал удаан үргэлжилбэл Энэтхэгээс нүүрс худалдан авдаг орнууд болон дотоодын нүүрсний хэрэглээнд доголдол үүссэнээр үнийн хөөрөгдөл газар авах хандлагатай болжээ.
Энэтхэгт хамгийн сүүлд 1977 онд л ийм хэмжээний ажил хаялт болж байсан гэж нэгэн хувийн уурхайн эзэн “AFP” агентлагт ярьсан байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )