Чарли Хебдогийн сэтгүүлчид “ISIS”-ийн тэргүүнийг элэглэсэн гэв
Өчигдөр Францын нийслэл Парис хотод халдлага үйлдсэн гурван этгээдийн тухай тус улсын цагдаа нар нийтэд мэдээллээ. Тэдний хоёр нь ах дүүс бөгөөд 34, 32,18 настай зэвсэглэсэн гурван залуус Парисаас холгүй Реймс хотын Чарли Хебдо сэтгүүлийн байр руу халдсан юм.
Одоогоор тэдний хоёрынх нь байршлыг илрүүлсэн гэж цагдаагийнхан мэдэгдээд буй бөгөөд баривчлах ажиллагааг яаралтай эхлүүлнэ гэв. Халдлага үйлдэгсэд цагдаа нартай буудалцах үеэр багтай байсан учир хар зургийг нь гаргах боломж хомс байгаа аж.
Халдлага болсны дараа эрх баригчид улс орон даяар онц байдал зарласан бөгөөд Парисын гудамжинд тэдний эсрэг жагсаал өрнөж эхэлжээ.
Алан хядагчдын нэг нь урьд нь ял эдэлж байсан аж. Тэднийг Хамид Моурад, Сайд Коучи болон Черив Коучи гэдэг бөгөөд Парист багагүй хугацаанд амьдарчээ. Цагдаагийнхан нисэх онгоцны буудал, метро, галт тэрэг гээд хотоос гарах бүх гарцыг хамгаалалтад авсан байна.
Тэд хэрэг үйлдэх үедээ “Аллах Акбар” хэмээн орилж байсан тухай гэрчүүд ярьжээ. Мөн АНУ-ын Аюулаас хамгаалах албаныхан халдлага үйлдэгсдийг “Жихад” бүлэглэл бус сүүлийн үед Арабын ертөнцөд хүчээ аваад байгаа “ISIS” исламист бүлэглэлийн гишүүд гэв.
Үүгээр ч зогсохгүй Чарли Хебдо сэтгүүлийнхэн “ISIS” бүлэглэлийн санхүүгийн орчин болон тэдний тухай олон нийтийн мэддэггүй зүйлсийн тухай нийтэлсэн учир алан хядагчид халдлага үйлдэх нөхцөл бүрдсэн гэж шинжээчид дүгнэсэн байна.
Бас Чарли Хебдо сэтгүүл нь улстөрийн өнгө аястай хошин нийтлэлүүд ихээр бичдэг бөгөөд “ISIS”-ийн удирдагч Абу Бакр Аль Багдадигийн дүр төрхийг элдвээр шоглон, зурагт элэглэл болгон нийтэлсэн гэнэ. Энэ бүх явдлаас улбаалж Францын сэтгүүлийн байр руу халдах болсон нь тодорхой болжээ.
Амиа алдсан сэтгүүлчдийн араас эмгэнэн гашуудаж байгаагаа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдээд, гэмт этгээдүүдийг даруй баривчлахаа амласан байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )