Куба АНУ-ын гурван хоригдлыг суллав

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Куба улсад хоригдож байгаа АНУ-ын гурван иргэнийг суллах болсноо Гавана зарлалаа. Эдгээр гурван иргэн улстөрийн шалтгаанаар ял эдэлж байсан бөгөөд өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 30-нд баривчлагдаад байжээ. Тэдний дунд ихэрүүд болох Дианго Варгас Мартин, Бианго Варгас Мартин хэмээх 19-тэй хүүхдүүд байгаа юм. Харин нөгөө нь Энрикэ Фигуэрола Миранда хэмээх залуу аж. Тэд тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан байна.

АНУ-ын Засгийн газар эдгээр иргэдээс гадна улстөрийн шалтгаанаар баригдсан өөр 53 хүнийг суллахыг Кубын эрх баригчдад хандан уриалжээ.

 Т.Батсугар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top