Франц: Халдлагад өртсөн ”Чарли Хебдо” ийм шог зургууд нийтэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Францын нийслэл Парис хотод "Чарли Хебдо" шог зургийн сэтгүүлийн ажилчдыг хөнөөсөн хэрэг гарсан тухай бид цаг алдалгүй хүргэж байна. Хамгийн сүүлд Францын цагдаа нар гурван гэмт хэрэгтний хоёрыг нь баривчилсан бөгөөд нөгөөг нь хар өнгийн автомашинд сууж явсан бичлэг дүрс бичлэгийн камерт үлджээ.

Халдлага юуны учир болсон тухай дэлхий нийт өнөө өглөөнөөс эхлэн шуугих болсон. Харин удалгүй асуултын хариулт тодорхой болж Чарли Хебдо сэтгүүлд лалын ариун бурхан гэгддэг Мухамедыг дормжлон, араб эрчүүдийг нүцгэнээр зурж, заримыг нь тэргэнцэртэй явж буйгаар дүрсэлсэн зургуудыг нийтэлсэн байжээ. Үүний улмаас Чарли Хебдогийн сэтгүүлчдийг редакцдаа сууж байх үед нь “ISIS”-ийн алан хядагчид зохион байгуулалттайгаар халдан довтолсон байна.

Зэвсэгт этгээдүүд дайрч орох үед сэтгүүлийн ажилчид байтугай цагдаа нар ч гадарлаагүй байна. Алан хядагчид “АК-47” загварын автомат ашиглан хэрэг үйлдсэн болохыг камерт үлдсэн дүрснээс харж болно.

 Амиа алдсан сэтгүүлчид: Эдийн засгийн албаны сэтгүүлч Бернард Марис, шог зураач, сэтгүүлч Волински, Кабу, сэтгүүлийн редактор Стефан Чарбонир, шог зураач Бернард Верлхак.

Франц улсыг тэр аяар нь сэрдхийлгэж, Парис хотод буун дуу гарахад хүргэсэн учир шалтгаан болоод буй шог зургуудыг хүргэе.

Т.Батсугар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.46.202) 2015 оны 01 сарын 08

shaal zavharsan ym

0  |  0
Top