Хакерууд Германы төрийн яамны вэб сайт руу довтолжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Оросыг дэмжигч хакерууд Германы засгийн газрын дотоод сүлжээ рүү довтолжээ. Хагас өдрийн турш төрийн бүхий л цахим сүлжээг доголдолд оруулсан байна.

Хакеруудын дайралт Германы төрийн мэдлийн ихэнх серверт ноцтой хохирол учруулжээ. Чухал хэрэгтэй материалууд устсан гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна.

Германчууд тэр даруй халдлага үйлдэгсдийг “Cyber Berkut” бүлэглэлийн хакерууд болохыг олж илрүүлжээ. Уг халдлагыг Германы тал цэвэр улстөрийн зорилготой гэсэн байна.

Т.Батсугар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top