Йемений нийслэл Санаа хотод зэвсэгт тэмцэгчид бөмбөг дэлбэлж 38 хүн амиа алдсан золгүй явдал гарчээ. Халдлага үйлдэгсэд Санаа хотын цагдаагийн академийн орчимд бөмбөг дэлбэлсэн учир цагдаагийн сургуулийн сонсогч хөвгүүд ихээр үрэгдсэн гэж тус улсын дотоод хэргийн сайд мэдээлсэн байна.
Халдлага үйлдсэн этгээдүүд автомашинтай явсан бөгөөд замаас гарч, цагдаагийн академийн дэргэд хүрч очоод машинаа орхин тал тал тийш явж одсон аж. Улмаар хэдхэн минутын дараа дэлбэрэх чимээ хот даяар сонстон байна.
Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдүүдийг даруй баривчлахаа амлажээ. “Алан хядагч машин ойр орчмын 100 метрт байсан бүгдийг үнс болгосон, дэлбэрэлт маш хүчтэй байсан” хэмээн хэргийн тухай орон нутгийн телевиз мэдээлсэн байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )