Францын нийслэл Парис хотын "Чарли Хэбдо" сэтгүүлийн байранд халдаж 12 хүний амийг хөнөөсөн этгээдүүдийн уг гарвалын тухай цагдаа нар мэдээллээ. Ах дүү хоёр гэгдээд байгаа Сайд Коучи, Чериф Коучи нар хоёулаа Йемен улсын иргэншилтэй бөгөөд 2011 оноос хойш Аль Кайда алан хядах бүлэглэлийн гишүүн болжээ.
Тэд 2011 оноос хойш тусгай ажиллагаанд бэлтгэгдсэн бөгөөд өнгөрсөн лхагва гарагт болсон халдлагыг эртнээс төлөвлөсөн байна. Урьд нь Чериф ял эдэлж байсан төдийгүй Ирак руу хууль бусаар зэвсэг нийлүүлэх гэж байсан хэргээр 18 сар торны цаана сууж байжээ.
Ах дүүсийг Йеменээс гарч явсны дараа тус улсын тагнуулын алба албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Учир нь тэд Йеменд байхдаа Франц руу хэд хэдэн удаа утсаар ярьж, интернэтээр учир битүүлэг зурвас илгээж байсныг илрүүлсэн аж. Ийнхүү ах дүүсийг Францад буумагц цагдаа нар эрэн сурвалжилсан ч "Чарли Хэбдо" сэтгүүлийн редакцид халдахаас нь өмнө зогсоож чадаагүй байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )