Францын "Чарли Хэбдо" сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа боллоо. Өнөөдөр өглөө Франц орон даяар нэг минут дуугаа хурааж өөд бологсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Халдлага болсон "Чарли Хэбдо" сэтгүүлийн редакцийн үүдэнд мянга мянган иргэд цугларч, өөд болсон хүмүүсийн зурагны өмнө цэцэг өргөжээ. Хүмүүс гашуудлаа илэрхийлж, бүтэн өдөр сонины редакцийн үүдэнд байж, хорвоог орхисон сэтгүүлчдийн араас эмгэнэлийн лаа асаан барьж зогссон байна.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр дахин зохион байгуулалттай халдлага гаргахгүйн тулд Францын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нисэх онгоцны буудлуудад хатуу хяналт тавьж байна.
Өнөөдөр өглөө Францын ерөнхийлөгч Франсуа Олланд улс орон даяар гашуудал зарлаж, телевизийн шууд нэвтрүүлгээр амиа алдагсдыг эцсийн замд нь үдсэн байна.
Мөн өчигдрөөс эхлэн Франц оронтой найрсан дипломат харилцаан дор оршдог дэлхийн улс орнууд Франсуа Олландад эмгэнэл илэрхийлж, ард түмэнд нь нүүрлэсэн уй гашууг хуваалцаж байгаагаа мэдэгджээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )