Шанхайд амиа алдагсдыг эцсийн замд нь үдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Хятадын эрх баригчид Шанхайд амиа алдсан иргэдийг эцсийн замд нь үдэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Шанхайд шинэ оныг угтан авах баярын өдөр тун таагүй үйл явдал болж, хуурамч доллар цацсанаас олон хүн зэрэг дайрч улмаар 36 хүн дарагдан амиа алдсан билээ.

Тэгвэл Шанхай хотод амиа алдсан хүмүүсийг эцсийн замд нь үдэж, ар гэрийнхэн нь салах ёс гүйцэтгэлээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр баярын уг өдөр шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүс хуурамч доллар цацсан нь буруу байсан бөгөөд тэдгээр хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэж бичсэн байна.

Амиа алдагсдын ар гэрийнхэн хүндэтгэлийн талбайд цэцэг өргөж, лаа хүж тэргүүтнийг асаажээ.

Өөд болсон хүмүүсийн дунд хамгийн бага нь 12 настай жаал хүү байсан гэнэ. Хятад улс даяар өчигдөр орой гашуудал зарлаж, эрх баригчид төрийн далбаагаа нэг минут бөхийлгөжээ.

Т.Батсугар 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top