Италийн дээд шүүх ижил хүйстнүүдийн хүүхдэд улсаас олгодог мөнгөн халамжийг өгөх нь зүйтэй гэжээ. Уг нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй хосуудын хүүхдэд халамж олгодог хуулийн заалт байдаг ч шүүх хуулийн заалтаас өөр шийдвэр гаргаж байна. Хэрэв иргэний шүүхийн танхимд ийм төрлийн гомдол орж ирвэл ижил хүйстнүүдийн нийгэм эрх зүйн байдлыг харгалзан үзэж хүүхдэд нь нийгмийн халамжийн тэтгэлэг олгох юм байна.
Гэхдээ Италийн иргэншилтэй хэрнээ өөр орны үндэстэн бол ижил хүйстнүүдэд арай өөр төрлийн хуулийн заалт үйлчилнэ. Жишээлбэл, саяхан Испаниас Италид цагаачлан иргэншил авсан гэй хосууд Италийн хуулийн дагуу хүүхдэдээ тэтгэмж авахыг хүссэн бөгөөд Турины шүүх хосуудад боломж олгожээ.
Гэхдээ хүүхэд нь Италид төрсөн эсвэл Итали эцэг эхээс өргөж авсан тохиолдолд хуулийн дагуу мөнгөн тэтгэмж авах юм байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮