Дэлхийн кино урлагийн од Жэки Чаны төрсөн хүү Жэйси Чан хар тамхи хэрэглэсэн хэргээр өнгөрсөн онд баривчлагдаад байсан юм. Цагдаагийнхан түүнийг 100 гр марихуан авч явсныг илрүүлсэн бөгөөд хуулийн дагуу 3 жил хүртлэх ял сонсох байжээ. Харин Бээжин хотын Дон Чен дүүргийн дээд шүүх Жэки Чаны хүүд гурван сар шоронд суух ял оноогоод байна.
Энэ тухай алдарт жүжигчин үг хэлээгүй боловч хэвлэлүүд түүнийг маш их стресстсэн байсан тухай бичжээ. Жэки Чаны хүү хар тамхи хэрэглэх үедээ Тайваны кино од Кай Когийн хамт байсан бөгөөд Кай Ко баривчлагдсанаас 14 хоногийн дараа суллагдсан байна.
Харин Жэйси Чан “хар тамхи зөөвөрлөсөн”, “бусдыг хар тамхи татахад өдөөн хатгасан” гэх зэрэг ноцтой хуулийн заалтууд зөрчсөн учир ийн ял сонсч байгаа тухай Бээжингийн цагдаагийнхан мэдээлэл өгчээ. Мөн Жэйси Чан гурван сар хоригдохоос гадна 2000 юань буюу 322 мянган ам.доллараар торгуулжээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 3 )
2000 юань 322 мянган ам.доллартай тэнцэх үү Батсугараа
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮