Хойд Солонгос өмнөд хөршдөө дайн зарлахад бэлэн

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун дайнд бэлтгэж, мөнхийн дайсан гэгддэг Өмнөд Солонгост цохилт өгөхөд бэлэн гэж томоохон хэвлэлүүд мэдээлэх боллоо. Зарим агентлагууд “Долоон өдрийн дайн” гэж нэрлээд амжсан байна.

Ким Чен Ун цэргийн өндөр цолтой генералууддаа дайны төлөвлөгөө боловсруулахыг тушааж, даруй цэргийн ажиллагааг эхлүүлэхийг шаардаж байгаа тухай Оросын “Правда” сонинд бичжээ. Тэр бүү хэл БНАСАУ энэ 2015 оныг “Аугаа дайны жил” болгон зарласан ч гэж байв.

 Эх сурвалжийн мэдээлснээр БНАСАУ 2012 оноос эхлэн өнөөдрийн дайнд бэлдсэн бөгөөд цөмийн зэвсгүүдээ энэ хугацааг хүртэл туршиж байсан гэв. Уг нь энэхүү үйл явдлын өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ Пхеньянд хаяглан захидал бичсэн юм. Үүнд “Хоёр орон нэгдэх хэрэгтэй. Үүнд хоёр Солонгосын төрийн удирдлагууд бүх хүчээ дайчлах ёстой” гэсэн уриалга байв.

 Гэвч Хойд Солонгосын энэхүү гэнэтийн нөхцөл байдал Сөүлийг болгоомжлолд оруулж байна. Хамгийн сүүлд "Асошейтэд Пресс" агентлагт бичсэнээр АНУ-ын дайны хөлөг онгоцууд Номхон далайн бүсээс Өмнөд Солонгосын эрэгт төвлөрөх болсон байна. Энэ бүх явдлыг олон улсын шинжээчид Пхеньяаны энгийн л нэг сүрдүүлэг гэж  үзэх нэг нь байгаа бол зарим нь болгоомжлол илүүдэхгүй гэж сануулж байна.

Т.Батсугар 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ыбөыбө(202.126.89.199) 2015 оны 01 сарын 09

пизда солонгос руу харлаж ажил хийе гэж бодож байсан худлаа болхийм байна л даа

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ нууц номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.. Үнэ: 22 000₮

0  |  0
Top