Манай урд хөрш БНХАУ-ын төрийн тэргүүн Өмнөд Америкийн Венесуэль улсад айлчиллаа. Энэ айлчлалаар Си Зиньпинь Латин Америкт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ. Ингэснээр ирэх арван жилд Латин Америкийн Венесуэль зэрэг улсад Хятад урт хугацааны төслүүдийг санхүүжүүлэх юм.
Пүрэв гарагт Си Зиньпин Өмнөд Америкийн удирдагчдын зөвлөл, Карибын тэнгисийн орнуудын хамтарсан “CELAC” уулзалтад 33 орны төрийн тэргүүдтэй оролцжээ. Ингэснээр Бээжин анх удаа Латин Америкийн хуралд хоёр өдөр өндөр ач холбогол өгч оролцож буй юм.
Си Зиньпиний хэлснээр Латин Америкт хийгдэх 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэд хэдэн үйлдвэр, уул уурхайн төслүүдэд хуваарилагдах юм байна. Латин Америкийн хувьд сүүлийн жилүүдэд Хятадтай адил ийм том хэмжээний хөрөнгө оруулагч байсангүй. Энэхүү завшааныг эдийн засгийн тийм ч тогтвортой биш Венесуэл зэрэг орнууд таатай хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна.
“Би энэ уулзалтад их ач холбогдол өгсөн. Бидний энэ гэрээ, зөвшилцөл ирээдүйд маш олон эерэг зүйлсийн үр дүн байна гэдэгт би найдаж байна. Цаашид Латин Америк, Бээжингийн харилцаа чухал, хүчирхэг байх болно. Манай улс Өмнөд Америкийн орнуудтай үйлдвэрлэл, технологи, инновацийн томоохон төслүүдэд нэгэн ширээний ард суух сонирхолтой байна” хэмээн Хятадын дарга Си Зиньпин уулзалтын индрээс үг хэлэв.
Хятад өдгөө дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болоод байна. Тэд Өмнөд Америкийн Венесуэл, Перу, Чилиэс газрын тос, Аргентин, Бразилаас шар буурцаг импортлохоор тохиролцжээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ нууц номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.. Үнэ: 22 000₮