АНУ-ын Бостон хот 2024 онд зохиогдох зуны олимпийн эрхийн төлөө өрсөлдөх сүүлийн шатанд шалгарч үлдлээ. Ингэснээр АНУ-ын Бостон хот дэлхийн өөр хотуудтай өрсөлдөх аж. Бостонтой хамт Лос Анжелес, Сан Франциско, Вашингтон зэрэг хотууд өрсөлдсөн билээ.
“Бид эцсийн байдлаар 2024 оны зуны олимпийг зохиох эрхийн төлөө Бостоныг үлдээж байна. Бостоны удирдлагууд эрхийг авахын төлөө хичээх болов уу” хэмээн АНУ-ын олимпийн хорооны дарга Ларри Пробст ярьжээ.
Хамгийн сүүлд АНУ 1996 оны Атлантагийн зуны олимпийг зохиосон юм.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )