АНУ-ын өмнөд болон баруун нутгаар түүхэнд байгаагүй хүйтэн өвөл болж байна. Хэт хүйтнээс болж сургууль, цэцэрлэгүүдийг хаасан бөгөөд зарим амьтны хүрээлэн ч үүдээ барьжээ.
Зарим газраа 1 метр хүртэл цасан хунгар тогтож, Нью Йорк хотын Уэтертауны орчимд тэсгим хүйтэн нүүрлэж байна. Хойд Дакотагаас үлээж буй хүйтэн агаар АНУ-ын өмнөд нутгуудад онц байдал зарлахад хүргэжээ.
Энэ өвлийн хамгийн хүйтэрсэн цэг болох Эсткоурт Стэйшин орчимд цельсийн -39 хэмд хүрч хүйтэрч байна. Мөн Монтпэлир, Вермонт орчмоор -29 градус, Жэксон, Кентаки, Флоридад -18 градуст хүрч хүйтэрчээ. Харин АНУ-ын бусад нутгаар 12-18 хэм хүрч хүйтэрсэн байна. Энэ нь олон жилийн дунджаас 4 хэмээр хүйтэн байгаа аж.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )