Францын алан хядагчид дахин хоёр хүн хороолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Өнгөрсөн лхагва гарагт "Шарли Эбдо" сэтгүүлийн байранд халдсан ах дүү алан хядагчид дахин дөрвөн хүн хороож, нэг хүн барьцаалжээ. Парисын цагдаа нар нийт 80 мянган хүний бүрэлдэхүүнээр баривчлах ажиллагаа эхлүүлсэн ч ах дүүсийг одоог хэр нь баривчлаагүй байна.

Алан хядагчид Порте Де Винценес орчмын нэгэн супермаркетийн байрыг барьцаанд авсан бөгөөд хоёр ч цагдаагийн алба хаагч шархтжээ. Цагдаа нар алан хядагчдыг амьдаар ч нь браивчлахыг урьтал болгож буй ч ах дүүс эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.

 Одоогийн байдлаар цагдаа нар алан хядагчдыг бүсэлсэн байдалтай байгаа аж. Парис хот даяар онц байдал зарлаж, иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд “Манай үндэстний хувьд яг одоо аюул нүүрлэж байна. Бид энэ доромжлол, алан хядлагыг яавч зүгээр өнгөрөөхгүй. Одоогоор 17 хүн амь насаа алдсан” хэмээжээ.

Т.Батсугар

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top