АНУ-ын ажилгүйдэл өнгөрсөн оны сүүлчээр 5.8 хувиар буурчээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сард тус улсад 252 мянган шинэ ажлын байр бий болсон бөгөөд энэ нь арав, арванэгдүгээр сараас эрс өссөн үзүүлэлт юм.
АНУ-д 2008 оноос хойш ажил эрхлэлт эрс буурч, ажилгүйчүүдийн тоо нэмэгдээд байсан юм. Эрх баригчид ажилгүйдлийг бууруулахын тулд цалингийн цэсийг тогтвортой байлгаж, зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнэ ханшид анхаарсан бөгөөд ажилгүйдлийг бууруулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авчээ.
АНУ-ын Хөдөлмөрийн салбарын мэдээлснээр бизнесийн салбар, эрүүл мэнд, барилга байгууламж, хоол хүнсний салбаруудад ажиллах хүчин ихэссэн байна. Мөн тус улсад илүү цаг ажилласны төлбөрийг цаг тутамт 6 цент болгон өсгөснөөс хойш ажил олгогчдын бүтээмж ихэсч, илүү ажлын байрыг нэмэгдүүлэх болжээ. Гэхдээ Америкт одоог хэр нь хөдөлмөр зуучлалын биржэд бүртгүүлэн, ажил хийж байгаа иргэд, ажлаасаа халагдаж байгаа иргэдийн тоо буурахгүй хэвээр байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийн эдийн засаг хямарч байхад дотоодын зах зээлийн эрэлт нь ийм хэмжээний ажлын байрыг бий болгох уу, эргэлзээтэй тоо баримт байна. Оросын болон бусад орны эсрэг явуулж байгаа үйлдэлдээ ялж байгаа гэх хуурамч дүр зураг болов уу