Нигерийн хэт даврагч Боко Харам зэвсэгт бүлэглэл дахиад л үй олон хүний аминд хүрчээ. Тэд бараг 100 орчим энгийн иргэнийг “Бурханаас урвасан”, “Гадаадын тагнуул” гэсэн шалтгаанаар буудан хороосон тухай ОУ-ын хүний эрхийн “Эмнести” байгууллага мэдээллээ.
Боко Харамын жигшүүрт үйлдлүүдээс болж Нигер оронд тайван байдал алдагдсан бөгөөд одоо тэд Чад улсын хилд хуарангуудаа босгож эхэлжээ.
“Асошейтэд Пресс” агентлагт бичсэнээр Боко Харамын эсрэг дотоодын цэргийн хүч ямар ч арга хэмжээ авч чадахгүй нь тодорхой болсон гэнэ.
Өөр эх сурвалжуудын мэдээлснээр Боко Харам Нигерийн 16 том, жижиг сууринг хяналтандаа авсан байна. Энэхүү бүлэглэлийн зэвсэгт дайчдын тоо 10 мянга хол давжээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )