Пап айлчлахаас өмнө хоёр хүн өөд болов

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Ромын католик сүмийн тэргүүн пап Франсис Филиппин улсад айлчлахаас өмнө тус улсад католик парад болжээ. Энэ үеэр олны хөлд дарагдан хоёр хүн амиа алдаж, мянга орчим хүн бэртжээ. Филиппин нь католик шашин ноёлдог Азийн цөөхөн орны нэг юм.

Энэхүү парадын үеэр Манила хотын төв талбайд сая орчим сүсэгтэн цугларсан байсан бөгөөд нийслэлийн гудамж талбай бүр дүүрэн хүнтэй байжээ. Харин мөргөл эхлэх үед талбайн төв рүү ойртох гэсэн хүмүүсийн дунд эмх замбараагүй байдал үүсч хоёр хүн гишгэгдэн өөд болсон байна.

Ромын пап лам VI Бенедикт Франсис ирэх долоо хоногт Филиппин улсад 20 цагийн айлчлал хийх юм.

Т.Батсугар 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top