АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан сенатор Митт Ромни ирэх онд дахин төрийн тэргүүний өрсөлдөөнд оролцоно гэж мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн 2012 онд одоогийн ерөнхийлөгч Барак Обамад санал хураалтын дүнгээр ялагдаж байсан түүхтэй юм.
Хэрэв Митт Ромниг АНУ-ын төрийн тэргүүний өрсөлдөөнд нэр дэвшихийг намын нөхөд нь зөвшөөрвөл сонгуулийн кампанит ажлын бэлтгэлдээ шургуу оролцох болно гэжээ. Митт Ромнигийн ярьснаар АНУ-ын ард түмэн Обамаг сонгосноор улсын эдийн засаг уруудах гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Митт Ромни Массачусетс мужийн захирагчаар ажиллаж байсан юм.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )