Лхагва гарагаас эхэлсэн дуулиант халдлагыг өнөөдөр л цагдаагийнхан бүрэн хяналтад аваад байна. Тэгвэл нийт 17 хүний амийг авч одсон "Шарли Эбдо"-гийн зэвсэгт халдлагыг Йемен дэх алан хядах Аль Кайда бүлэглэл өөртөө хүлээжээ. Тэд энэхүү халдлагыг зохион байгуулах бүхий л төлөвлөгөөг эхнээс нь дуустал гаргасан бөгөөд ах дүү алан хядагчдыг уг ажиллагааны гол цөм болгон ашигласан юм.
Болсон хэрэг явдлын дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд “Хэдийгээр алан хядагчдыг зогсоосон ч одоог хэр нь Франц орны эсрэг заналхийлэл дуусаагүй. Бид аливаа гэнэтийн дайралт, алан хядах үйл ажиллагаанд бэлэн байх ёстой. Энэ явдал манай улсад сургамж боллоо” гэжээ.
“USA Today” сонинд бичсэнээр "Шарли Эбдо" сонинд халдсан ах дүү алуурчин болох Сайд Коучи, Чериф Коучи нар цагдаа нарт буудуулан өөд болсон, тэдний эзлэн аваад байсан агуулахыг чөлөөлж барьцаанд орсон иргэдийг сулласан байна.
Франц улсад одоогоор онц байдал зарласан хэвээр байна.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮