Сөрөг хүчнийг удирдан сонгуульд оролцсон Колинда Грабар Китарович Хорватын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр санал хураалтын 50.5 хувийг өөртөө авснаар ийнхүү төрийн дээд албан тушаалд очжээ.
Түүний өрсөлдөгч Иво Жосипович 49.5 хувиар ялагдсан байна. Жосипович санал хураалтын дүнг сонссоны дараа өрсөлдөгчдөө баяр хүргэж, амжилт хүссэн байна. Сүүлийн зургаан жилийн турш Хорват оронд эдийн засаг, нийгмийн хүндхэн нөхцөл байдал өрнөөд байсан юм. Харин ард түмэн жагсаал цуглаан зохион байгуулж, идэвхтэй тэмцсэний хүчинд жагсагчдын дундаас нэр дэвшсэн Грабар Китарович хэмээх эмэгтэй олон нийтийн итгэлийг хүлээгээд байна.
Тус улсад сонгуульд оролцогчдын ирц 99.3 хувьд хүрчээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮