Ойролцоогоор гурван сая орчим хүн Францын нийслэл Парис хотод энх тайвны жагсаалд оролцлоо. Энэхүү жагсаал өнгөрсөн долоо хоногт Парисын Шарли Эбдо сэтгүүлийн байранд халдаж, 17 хүний аминд хүрсэн алан хядагчдын шившигт үйлдлийг дахин бүү давтагдаасай хэмээн дэлхий нийтэд уриалах зорилготой байжээ.
Францын нийслэл гурав хоногийн турш айдас түгшүүрт автсан байв. Харин цагдаа нар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж халдлага үйлдсэн ах дүүсийг буудан хөнөөсөн билээ. Парист болсон энх тайвны гэх тодотголтой жагсаалд энгийн иргэдээс гадна дэлхийн 40 гаруй орны төрийн тэргүүн цуглаж, хамтдаа жагссан байна.
Жагсаалын тэргүүнд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы меркель Ангела Меркель, Израилийн ерөнхий сайд Бенжамен Нятаняху, Палестинийн ерөнхийлөгч Махмуд Аббас, Малийн ерөнхийлөгч Ибрам Кэйта тэргүүтэй олон арван төрийн тэргүүд дуу хоолойгоо нэгтгэжээ. Тэд мөн амиа алдагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Францын томоохон хотуудад эхэлсэн энэхүү жагсаал эхэндээ нэг сая гаруй хүнтэй байсан бол одоогийн байдлаар гурван сая хол давжээ. Жагсаал халдлага болсон Шарли Эбдо сэтгүүлийн байрны орчим дахь “Place de la Republique” ордноос эхлэн, үндэстний төв цэцэрлэг хүртэл үргэлжилсэн байна.
Мөн энх тайвны цуглаан Парисаас гадна Лондон, Вашингтон, Монтреаль, Берлинд тус тус болж өндөрлөсөн байна. Дашрамд дуулгахад, уг жагсаал Израиль, Палестинийн удирдагчид хөтлөлцөн оролцсон явдал олонд хүрсэн юм.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )