Японы парламент төсвөө баталлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

Наран улс энэ оныхоо төсвийг баталлаа. Шинзо Абегийн толгойлсон засгийн газар энэ онд 800 тэрбум ам.доллар буюу 93.3 триллион иенийг улсынхаа төсөвт суулгажээ. Тус улс энэ оныг төсвийн жил гэж нэрлэсэн бөгөөд ойрын гурван жилийнх угацаанд энэхүү хөрөнгөөр улс орны дотоод, гадаад асуудал төрийн бүтээн байгуулалтад зарцуулах гэнэ.

 Дахин засгийн эрхэнд гараад байгаа Шинзо Абэ энэ удаа улсын төсөвт нэлээд чухал ач холбогдолтой оролцсон бөгөөд нийгэм, эдийн засгийн өсөлтөд анхаарал хандуулахын сацуу цэргийн зардалд багагүй хөрөнгө хаяхаа мэдэгдсэн байна.

 Японы парламент төсвөө ийм өндөр баталсан ч наран улсын эрх баригчид эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд засгийн газраар гаргадаг бондын хэмжээгээ 36.9 триллион иенээс 4.4 триллионоор бууруулсан байна. Магадгүй ирэх зургийн жилийн турш жил бүр тодорхой хэмжээгээр бууруулна гэж мэдэгджээ.

 Т.Батсугар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top