10 настай охин амиа золиослож, бөмбөг дэлбэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 12

Нигерийн Майдугур хотод арван настай охин супер маркетад амиа золиослон бөмбөг дэлбэлжээ. Үүний улмаас 16 хүн амиа алдаж, 20 орчим хүн шархтсан тухай тус улсын цагдаа нар мэдээлжээ.

“Дэлбэрэлт маш хүчтэй болсон. Ойр орчимд байсан хүмүүс амиа алдаж, зарим нь маш хүнд шарх аван, эмнэлэгт хүргэгдсэн. Амиа золиослосон охин 10 орчим настай байсан” хэмээн цагдаагийнхан мэдээлэл өгчээ.

Майдугури нь хойд Борно мужийн нийслэл бөгөөд зэвсэгт исламист Боко Харам бүлэглэлийнхэн ид хүчээ авч буй газар юм. Шинжээчид амиа золиослосон охин Боко Харамын дарамт шахалтын улмаас биедээ бөмбөг тээн, олон хүн цугласан газар дэлбэлсэн хэмээн үзжээ.

 Халдлдага ням гарагийн өдрийн 12:15 цагт буюу ид хөл хөдөлгөөн ихтэй үеэр болжээ. Охины биеэс бүтэн гэхээр зүйл олдоогүй бөгөөд супер маркетад байсан бүх хүн дэлбэрэлтэд их, бага хэмжээгээр өртсөн байна.

Т.Батсугар 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top