Индонези улсын иргэний агаарын тээврийн “Air Asia 8501” онгоцны хар хайрцаг олдсон тухай хэвлэлүүд мэдээллээ. Онгоц осолдсоноос хойш эрэн хайх ажиллагаа явуулж, хар хайрцгийг Ява арлын орчим эрж байсан юм.
Ингэснээр онгоцны осол чухам юунаас болсон, хөлгийн багийнхан юу ярьж байсан тухай чухал хэрэгтэй мэдээллүүдийг олох юм.
Одоогоор онгоцны ослоор амиа алдсан 48 хүний цогцсыг далайн уснаас гарган авсан бөгөөд үлдсэн эд анги, амиа алдагсдыг хайх ажиллагаа үргэлжилж байна. Индонезийн онгоц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд сураггүй бол удалгүй осолдсон нь тодорхой болсон юм. Тэд Ява арлын орчимд унасан бөгөөд дотор нь явсан 162 хүн бүгд алга болсон юм.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )