Мозамбик улсад бохирдож, удсан пиво ууснаас 56 хүн амиа алдсан тухай тус улсын эрх баригчид мэдээллээ. Эл явдал Тете хотын Читима, Сонго дүүрэгт болсон бөгөөд шар айрганд хордсон 49 хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа өөд болсон гэнэ.
Мөн бохирдсон шар айраг уусан өөр 146 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Тус улсад өмнө нь ийм явдал тохиож байгаагүй гэнэ. Шар айрганд хордсон иргэд бүгд нэг уушийн газар үйлчлүүлсэн тухай эх сурвалжууд дурьдсан байна.
Мозамбикийн эрүүл мэндийн яамны төлөөлөгч Алекс Албиртини “Шар айраг хэт удсанаас үхлийн нянгаар бохирдсон байж мэднэ. Эсвэл шар айргийг исгэхдээ химийн ямар нэгэн бодис хольсон болов уу. Лабораторийн шинжилгээнд бохирдсон шар айрагны дээжийг илгээсэн. Удахгүй үнэн зөв мэдээллийг өгнө” гэжээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )