Хятадын цагдаа нар Шинжаан Уйгурт зургаан иргэнийг буудан хороосон тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн дурьдсанаар амиа алдсан иргэд тэсрэх бөмбөг байрлуулахаар оролдож байсан гэнэ.
“Тианшан Нэт” мэдээллийн агентлагт бичсэнээр тус бүс нутагт сүүлийн үед уйгур иргэдийн тэмцэл хурцадсан байна. Энэ нутагт Хятадын уугуул хан үндэстэн болон исламист шашинтай Уйгур иргэдийн хооронд газар нутаг, үндэстний маргаан мөргөлдөөн тасардаггүй аж.
Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, болсон явдлын дараа Шинжаан Уйгурт цагдаагийн хамгаалалт чангарсан бөгөөд сэжигтэй гэж үзсэн обьект барилгуудад шалгалт хийж буй аж.
Т.Бат
Сэтгэгдэл ( 1 )
manai setguulj naruud talbai deer ojij ahan duusee eserguutseej de