АНУ-ын Батлан хамгаалах яамны твиттер хаягийг хакерджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

АНУ-ын Батлан хамгаалах яамны твиттер, Ю түб хаягийг лалын хэт даврагсдын ISIS зэвсэгт бүлэглэлийн дайчид хакердсан байна. Тэд эдгээр цахим орчинд халдлага үйлдэхдээ өөрсдийн нэр, зургийг БХЯ-ны албан ёсны хаягийн оронд байршуулж, америкчуудыг элдвээр хараан сүрдүүлжээ.

“Америк цэргүүдээ, бид та нарыг эргэн ирэхийг хүлээж байна, ISIS” гэсэн зурвасыг АНУ-ын БХЯ-ны твиттер хаягт байршуулсан байна. Энэ үйлдлийн дараа Вашингтон яаралтай арга хэмжээ авч хакердуулсан хаягийг даруй засч янзалжээ.

Лалын хэт даврагсдаас бүрдсэн левантуудын “ISIS” зэвсэгт бүлэглэл өдгөө Ирак, Сирид хүчээ аваад буй бөгөөд барууны түрэмгийллийн эсрэг байгуулагдсан хэмээн өөрсдийгөө тодорхойлдог юм. Тэд өнгөрсөн онд Халифын вант улс гээчийг байгуулж, дундад Азид хүч нөлөөгөө өсгөсөн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын БХЯ-ны албан ёсны хаяг 30 минут орчим хакеруудын дайралтад өртсөн бөгөөд Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Стив Варрен “Хакерууд олон хоног бэлтгэсэн” хэмээжээ.

Т.Батсугар 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top