Хятад улс АНУ-аас шувууны мах оруулахыг хориглов

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

БНХАУ АНУ-аас импортлон оруулж ирдэг тахианы мах, махан бүтээгдэхүүн өндөг худалдан авахгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь АНУ-ын Номхон далай дахь тахиан фермерээс шувууны ханиад үүсгэгч вирус илэрсэн тухай албаны хүмүүс мэдээлжээ. Үүнийг Хятадын тал сонссон даруйдаа тээвэрлэлтээ шууд хаасан байна. Мөн энэ сарын 8-нд АНУ-ын тахианы мах, өндөг ачсан ачааны усан онгоцыг Хятад руу нэвтрүүлэхээс татгалзсан гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Хятад улс аливаа гадны орноос худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүнд маш өндөр хяналт тавьдаг бөгөөд урьд нь тус улсад шувууны ханиад, гахайны томуу зэрэг импортын мах, мах махан бүтээгдэхүүнээс гаралтай гоц халдварт өвчин дэгдэж байсан гашуун туршлага бий.

Тахианы махны хоригоос үүдэж Хятадад шарсан тахианы үнэ өссөн байна. Эх газрын улс өнгөрсөн арваннэгдүгээр сараас энэ сарын 8-н гэхэд л АНУ-аас 239  сая ам.долларын тахианы махны худалдаа хийжээ. 

Т.Бат 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номйын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top