Дэлхийн цаг нэг секундээр нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Дэлхийн цагийг нэг секундээр нэмэхээр болсон байна. Энэ талаар Парисын Одон орон судлалын төв энэ долоо хоногт олон нийтэд мэдэгджээ. Учир нь одон орны цагийн этгээд үзэгдэл буюу дэлхийн тэнхлэгийн дагуух эргэлтийн удаашралын дүнд үүсэх энэ нэмэлт нэг секундийг дэлхийн цэгт нэмж тохируулах аж. Энэ нь иргэдийн амьдралын хэв маяг нэг их нөлөө үзүүлэхгүй гэнэ. Иймд 2015 оны зургадугаар сарын 30-ны 23:59:59 цагт нэг секундээр нэмэхээр болсон байна. Ингэж нэмж байгаа нь анх удаа биш бөгөөд цаашид ч нэг нэг секундээр нэмэгдсээр байх төлөвтэй байгаа аж. Учир нь газар хөдлөлт, далайн татлага түрлэг, цаг агаарын байдал гэх мэт таамаглах боломжгүй хүчин зүйлсээс болоод дэлхийн тэнхлэгийн дагуух эргэлтэд өөрчлөлт ордог байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top