Куба АНУ-ын 53 хоригдлыг суллана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

Куба улс АНУ-ын 23 хоригдлыг суллах болсноо албан ёсоор мэдэгджээ. Энэ тухай Барак Обама Вашингтонд мэдээлэл хийх үеэр олонд танилцуулсан байна. Хоёр улсын хооронд яригдсан түүхэн яриа хэлэлцээ ийнхүү биеллээ олж Кубад улстөрийн шалтгаанаар баригдсан хоригдлууд эх нутагтаа ирэхээр болж байна.

Уг яриа хэлэлцээрийг АНУ санаачилсан бөгөөд олон улсын хүний эрхийн байгууллагууд идэвхтэй дэмжсэн юм.

 Цаашид иймэрхүү хэлэлцээ ойр ойрхон болбол Гавана АНУ гэлтгүй Европын бусад орны хоригдлуудыг суллаж магадгүй гэж “Ройтерс” мэдээлэв. АНУ-Куба хоёр сүүлийн 50 жилийн хугацаанд улстөрийн хүйтэн уур амьсгал дор оршиж ирсэн юм. Харин эдгээр хэлэлцээр сүүлийн үед нэлээд амжилт олох болж Кубын төрийн тэргүүн Раул Кастро улсдаа хоригдож байгаа АНУ-ын иргэдийг өнгөрсөн оны 12-р сарын 17-ноос эхлэн дарааллан суллах болсон юм. 

Т.Бат

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номйын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top