Украины хямралын гол шалтгаан, улстөрийн авлига хээл хахуулиар алдаршсан гэгддэг Виктор Януковичийг интерполоор хайж байна. Түүнийг Оросын хилийн орчимд байгаа гэж зарим хэвлэлд мэдээлж буй боловч яг хаана байгаа тухай нарийн мэдээлэл алга байгаа юм.
Виктор Януковичийг Украин улсын төсвөөс сая гаруй доллар залилсан хэрэгт буруутган, интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Мөн түүнийг Киевт болсон үймээн самууны үеэр цагдаа нарт иргэд рүү гал нээх тушаал өгсөн гол буруутнаар нэрлэжээ.
Зарим хэвлэлд түүнийг Орос руу дүрвээгүй, Украины зүүн нутагт бүгэн амьдарч буй тухай цухас дурьдаад байгаа ч одоогийн Украины төрийн тэргүүн Петро Порошенко экс ерөнхийлөгчийг Оросын аль нэг хотод амьдарч байж болзошгүй гэжээ. Гэхдээ Оросын тал Виктор Януковичийг улстөрийн орогнол хүсч, Москвад хандаагүй хэмээсэн юм. Магадгүй түүнийг Донецк, Луганскын орчимд ч нуугдсан байж болохыг “Риа Новости” агентлаг мэдээлжээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 2 )
Hunii tolgoig harhaar uuriihuu tolgoig har!!!Mongoloor duuren avilgal heel hahuuli avsan uls turchid bna ted nariig bichee!!! Il tod bolgooch barag bugd yavna shuu Bictor Yanukovichiin araas kkk
Hunii tolgoig harhaar uuriihuu tolgoig har!!!Mongoloor duuren avilgal heel hahuuli avsan uls turchid bna ted nariig bichee!!! Il tod bolgooch barag bugd yavna shuu Bictor Yanukovichiin araas kkk